Thursday, November 10, 2011

Миний мэдэх БААТАРАА багш минь бурханы оронд харван одлоо

МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль /ГГС/-ийн Аялал Жуулчлалын тэнхимийн багш, Арулад овогт Ганбаатарын Баатарцоож 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.

Багш маань 1978 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд Дархан хотын бүрэн дунд сургуулийг дүүргэж улмаар 1995-1999 онд МУИС-ийн БУФ-ийн аялал жуулчлалын менежментийн ангид суралцаж ангийн даргын үүрэгт ажлыг нэр төртэй хийж гүйцэтгэн, анги хамт олноо манлайлагчдын нэгэн байлаа. 1999 онд Чингис хаан дээд сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлж багш, тэнхмийн эрхлэгч, сургалтын албаны даргаар ажиллаж байхдаа 2002 онд МУИС-д Аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

2004 оноос МУИС-ийн ГГС-ийн Аялал жуулчлалын тэнхимд багшаар ажиллаж Монголын аялал жуулчлал, Тогтвортой аялал жуулчлал, Хөдөөгийн аялал жуулчлал, Бүс нутгийн аялал жуулчлалын төлөвлөлт, зохион байгуулалт хичээлүүдийг зааж байв. Монгол улсад анх удаа багш, оюутанд зориулсан “Тогтвортой аялал жуулчлал” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан зааж, гарын авлага хэвлүүлсэн нь аялал жуулчлалын мэргэжлийн бусад сургуулиудад одоог хүртэл мөрдөгдөж байна. Багшлах хугацаандаа олон арван бакалавр, магистрын төгсөлтийн болон эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулж, “Монголын аялал жуулчлалын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд судалгааны экспедицийг жил бүр удирдан явж байв.

Г.Баатарцоож багш маань Чингис хаан дээд сургууль, МУИС–ийн Аялал жуулчлалын салбар дахь явган аялал, спорт аяллыг хөгжүүлэхэд манлайлан мэргэжлийн ангийн оюутнуудын хүрээнд Цэцээ гүн, Хагийн хар нуур, асралт хайрханы чиглэлд-явган аялал, Цонжин Болдог-Тоньюкукын чиглэлд-дугуйн аялал, Хамрын хийд, Эрдэнэт-Дарханы чиглэлд-авто аялал, Хустайн нуруу-Өнгөтийн цогцолборын чиглэлд-морин аялал, БНХАУ-ын Хөх хот, Ордос, Бээжин, Чинхуандао, Далянь чиглэлд-танилцах аяллыг жил бүр зохион байгуулж байсан бөгөөд спорт аяллын 2-р зэрэгтэй шилдэг аялагчдын нэг байлаа.

Аялал жуулчлалын судалгаа, мэдээлэл, туршлагаа өөрийн БЛОГ ертөнцөөр бусадтайгаа хуваалцдаг байсан төдийгүй bi_banjig гэдэг түүний ID нэрээр мэдэх хүн цөөнгүй.Remove Formatting from selection

Багш маань Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, Монголын Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, аялал жуулчлалын "АМИН НУТАГ" клуб ТББ-ыг санаачлагч, тэргүүн, “Монголын Үндэсний Атлас”-ын аялал жуулчлалын бүлэг зургийн зохиогчоор ажилласан идэвхитэй гишүүн байсныг МУИС-ийн захиргаанаас үнэлж “Баярын бичиг”, БОАЖЯ-аас Аялал жуулчлалын салбарын “Тэргүүний ажилтан” зэрэг цол, тэмдгээр шагнажээ.

Г.Баатарцоож багш таны Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ажилсаг хичээнгүй, хүнлэг, шударга, тусч, зан чанар тань үеийн үед дурсагдан хадгалагдах болно.

Багш минь та мөнх хөх тэнгэрийн орноо үйл хэргээн үргэлжлүүлээрэй.

Таны мянга мянган шавь нарын өмнөөс

Надад үлдсэн түүний зарим зургуудаас

2000 он анхны аялал. Аваргын рашаан

Спорт явган аяллын 2-р зэргийг авцгаалаа.

Бид багшийн анхны шавь нар, төгсөгчид байлаа. 2003 он

Хагийн хар нуур аялалд үдэж өгч билээ. 2004 он

Бүргэдийн баяраар. 2010 он

2009 он Цэцээ гүн аялал

tour beer арга хэмжээн дээр

tour beer арга хэмжээн дээр

tour beer арга хэмжээнд

Довчоогоо гарган үдэж өглөө. 2010 он

Б.Гангаамаа гавъяатын найранд. Багшийнхаа зургийг

хамгийн сүүлийн удаа авч байгаагаа даана ч мэдсэнгүй.

УМ МАНИ БАДМИ ХУМ

Thursday, February 17, 2011

аялал жуулчлал - фото зураг

Аялал жуулчлалын байгууллагын болоод хувь хүний захиалгаар сурталчилгаанд ашиглах байгаль, ахуй амьдрал, үйл явдал зэргийг харуулж чадахуйц фото зураг худалдах буюу авч үйлчилнэ.

И-Мэйл: boldoo_k@yahoo.com

Sunday, February 6, 2011

Өвлийн ой /фото аялал/

Өнөөдөр Зайсангийн амыг өгсөж жаал явган аялал хийнгээ фото зураг дарцгаалаа. Аяллын багт 10 жилд хамт сурч байсан андуудтайгаа явлаа. Цаг агаарын хувьд ярих юмгүй сайхан байлаа. 10:30-д Зайсангийн аманд орших Ханбогд жуулчны баазад унаагаа үлдээгээд дээш амаа өгсөөд алхав.


Зам зуур дээш, доош явах аялагчдын цуваа тааралдан мэндээ эрэлцсээр 2 цагийн орчимд Дугуй цагаан хэмээн нэрийддэг хэсэг модгүй газар гарч гал асаан дулаацаж буй аялагчидтай уулзалдав.



Тэдрээрийн зарим нь энэ чиглэлд 20 гаран жил аялсан айхтар туршлагатай хэмээцгээв.


За энд хэсэг саатаж жаал зураг авах туршлагуудаасаа хуваалцаж 10 жилд байсан дурсгалтай, хөгжилтэй дурсамжуудаасаа дурдан ярилцав. 30 гаран минутын дараагаар баруун тийш алхав. 20 гаран минутын дараагаар хэсэг хадтай ойн цоорхойд гарч Богд уулаас урагш хойш харж зураг авцгаав. Бид Canon EOS 500D, 1000D загварын аппарат Canon EF 18-200, 18-55mm лензийн хамт, Sony DSC-H50 просумер аппаратуудыг ашиглав.

За энд хэсэг зураг авцгаасны дараа буцацгаав. Замд мөн л аялагчид тааралдав.

Sunday, January 30, 2011

Travels to the Edge

Бид бүхэн төдий л үзэж байгаагүй, одоогоор Монголд нэвтрүүлгүүд нь цацагдаж амжаагүй нэг нэвтрүүлгийн зарим хэсгээс та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ бол АНУ-ын мэргэжлийн зурагчин Art Wolfes-ийн "Travels to the Edge with Art Wolfes" /хэрхэн онож орчуулахыг мэдэхгүй тул орхив/ дэлхийн гайхамшигт гэгдэх газруудыг дэлхий нийтэд фото зургаараа хуваалцаж буйг харуулдаг юм. тун удахгүй Монголд орчуулагдах байх гэж найдаж байна. Олон юм нуршилгүй түүний нэг нэвтрүүлгийг сонордуулъя.


part 1


part 2


part 3

Фото аялалд урьж байна.

Фото зураг сонирхогч болоод мэргэжлийнхэнд зургийн архиваа баяжуулах боломжийг олгох үүднээс хэд хэдэн аяллуудыг санал болгох байна. Аяллуудын дэлгэрэнгүй маршрут, хөтөлбөр, үнэ зэрэг мэдээллүүд тун удахгүй блогт тавигдах болно.
Хотын аялал
Шашны сүм хийд үзэж сонирхох аялал
Өвлийн аялалМалчин айл-нүүдэлчин ахуй

Сонирхсон хүмүүс бэлтгэлээ базааж байна уу.